Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болно

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Инновац цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороотой хамтран хэлэлцлээ.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг болон ажлын дэд хэсэг өнгөрсөн хугацаанд 15 удаа хуралдаж холбогдох зүйл заалт бүрээр зарчмын зөрүүтэй болон найруулгын санал бэлтгэж байнгын хорооны гишүүдэд танилцууллаа. Гишүүдийн зүгээс ч олон чухал санал зөвлөмжийг илэрхийлж холбогдох саналуудыг гаргалаа.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслөөр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан бөгөөд Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн маргааш /2021 оны 10 сарын 28-ны Пүрэв гариг/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. 

 

 

Мэдээллийн эх сурвалж: https://www.facebook.com/N.Uchral/