ICT Sport - 2023
ICT-2023 СПОРТ НААДМЫН ТОВЧ ТАЙЛАН
Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын спортын наадмыг 2023 оны 10 дугаар сарын 6-наас 10 сарын 14-ны өдрүүдэд нийт 9 хоногийн турш 8(10) төрлөөр зохион байгуулж, Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци Ерөнхий зохион байгуулагчаар, Мобиком, Скайтел, Юнител, ЖиМобайл компаниуд ивээн тэтгэгчээр ажиллалаа. Энэ жилийн спортын наадам анх удаа намар зохион байгуулагдаж байгаа мөн Азийн наадамд амжилттай оролцож, шагнал хүртсэн тамирчдаа алдаршуулснаараа онцлог байлаа.
Тэмцээний зохион байгуулалтыг ассоциаци болон түүний гишүүн Мобиком, Скайтел, Юнител Жимобайл, МХС, МЦХ, Монгол шуудан компаниуд хариуцан ажиллаж Зохион байгуулалтын болон маркетингийн баг байгуулан нийт 20 хүн ажилласан. Тэмцээний төрөл бүрээр нь зохион байгуулалтыг хуваарилсан ба хөл бөмбөгийг Жи Мобайл, сагсан бөмбөгийг Мобиком ХК, 3х3 сагсан бөмбөгийг Мэдээлэл холбооны сүлжээ, волейболыг Монгол шуудан ХК, дартсыг Скайтел ХХК, ширээний теннис, шатрыг Монголын цахилгаан холбоо ХК, цахим спортын тэмцээнийг Юнител групп ХХК тус тус хариуцан зохион байгуулсан. Мандатын комисст Ассоциацийн гишүүдээс гадна ЦХХХЯ болон ХХЗХ-ноос төлөөлөл орсон.
Маркетингийн хувьд тэмцээний нээлт хаалтын ажиллагааг Жи Мобайл ХХК, бүх төрлийн дизайны (зардал, өртөг тооцолгүйгээр) ажлыг Скайтел, бүх төрлийн хэвлэл, медаль, аносыг МХОА, тохижилтын дизайн, тогтоолтын ажлыг Мэдээлэл холбооны сүлжээ компаниуд тус тус хариуцан ажилласан. Тэмцээний лайв шууд дамжуулалтыг "Юлин" ХХК-тай гэрээ хийж бэлтгүүлэн мэдээлэл түгээлт, дамжуулалтыг Мэдээлэл холбооны сүлжээ компани хариуцан ажилласан.
Тэмцээнд нийт 27 байгууллагын 973 тамирчин оролцож, тэмцээний хураамжид тэмцээнд оролцогчдоос 123 сая төгрөгийг бүрдүүлж, үүрэн холбооны оператор компаниудаас 62 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтийг гаргасан. Тэмцээний төсөв 185,000,000 төгрөгөөр батлагдаж, гүйцэтгэл 176,964,160 төгрөг, хэмнэлт 8,035,540 төгрөг болсон.
Энэ жилийн тэмцээний хувьд Цахим хөгжил харилцаа холбооны яам, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хороо, Үндэсний дата төв, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, E Mongolia academy, Мэдээллийн аюулгүй байдлын газар, Мэдээлэл технологийн үндэсний парк гээд төрийн байгууллагын тамирчид болон анх удаа спортын тэмцээнд оролцогч байгууллагууд эн тэнцүүхэн өрсөлдөж, медаль болон тусгай байр эзэлсэн нь жилээс жилд тэмцээнд оролцогч байгууллагуудын өрсөлдөх чадвар, идэвхи оролцоо сайжирсан гэдгийг илтгэж байна.
Багийн нийлбэр онооны дүнгээр Мэдээлэл холбооны сүлжээ болон Юнител компаниуд багийн нийлбэр 63 оноогоор тэнцэж, медалийн чанараар Юнител групп ХХК 2 дугаар эзэлж, Мобиком корпораци ХХК 3-р байр эзэлсэн.
Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн нэрэмжит шагналыг энэ жил Монголын цахилгаан холбоо компанийн тамирчин Мөнхтулга, Жи Мобайл ХК-ийн тамирчин А.Ананд нарт олгосон.