Монгол улсад дэвшилтэт технологид суурилсан гарааны бизнесийг түгээн дэлгэрүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр бизнесийн болон эрх зүйн таатай орчныг бий болгох зорилгоор Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци болон “Dreamer’s” нэгдэл хамтран ажиллах Санамж бичгийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үзэглэлээ.
Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд бие биенийхээ эрх ашгийг хүндэтгэн, зорилго үйл ажиллагааг харилцан дэмжих, мэдээлэл солилцох, бизнесийн болон эрхзүйн орчныг таатай болгох чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бие биендээ харилцан дэмжлэг үзүүлэх, салбарын хөгжлийн бодлогын асуудлаар хамтын шийдлийг санал болгох, хамтарсан санал зөвлөмж гаргах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.