Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацаас дараах хуулийн төслүүд дээр ажиллаж, гишүүдийнхээ саналыг нэгтгэн, холбогдох Яам, Байнгын хороонд саналаа хүргүүлээд байна. Тухайлбал, 2020 оны 9 дүгээр сараас УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Цахим хөгжлийн Дөрвөн багц хуулийн Дэд ажлын хэсэг орж ажиллаж байгаа бөгөөд нийт 69 санал өгснөөс 33 санал туссан, мөн Газрын тухай багц хуулинд 46 санал хүргүүлсэн. Түүнчлэн ХХМТГ болон ХХЗХ-ноос санал авч буй дүрэм, журамд цаг тухайд нь саналаа өгч, хамтран ажиллаж байна. Одоогийн байдлаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төсөлд санал өгөхөөр бэлдэж байна.