Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы (2021.07.05) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, мөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар дэмжлээ.
Эх сурвалж: https://www.cita.gov.mn/60705.html?fbclid=IwAR2FtALx_F_raPbBEwX_0AyZ3rfvqIgDqWG59kIMbTvQvvJIYbASL0aPCuU