Барилгын хөгжлийн төвийн захиалгаар “Барилгын мэдээлэл холбооны болон менежментийн системийн сүлжээний зураг төслийн төлөвлөлтийн норм ба дүрэм”-ийг шинээр боловсруулах ажлыг Мэдээлэл холбооны сүлжээ (МХС) ТӨК болон Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци (МХОА) хамтарсан баг гүйцэтгэж байна.
Цар тахлын нөхцөл байдлаас хамааран бидний төсөл багагүй хугацаагаар хойшлогдсон боловч ХХ-ны салбартаа уулзалт, хэлэлцүүлгийн онлайнаар зохион байгуулж, байгуулагуудаасаа санал аван тусгалаа.
Ажлын баг нь энэ төслөө Барилгын хөгжлийн төвийн дэргэдэх Инженерийн байгууламж, шугам сүлжээний инженерийн мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 6-р сарын 25-ны хурлаар танилцуулан, хэлэлцүүлэгдэж гишүүдийн саналаар дэмжигдлээ.
Бид үргэлжлүүлэн БХБЯамны дэргэдэх Шинэлэх ухаан техник технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлдэж байна.