Үүрэн холбоо, IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээ, сансрын холбоо, өргөн зурвасын сүлжээ, сансрын сүлжээ, гар утасны контентын цогц үйлчилгээг үзүүлж Монгол улсын эдийн засаг, мэдээлэл технологийн салбарт өөрийн бодитой хувь нэмрээ оруулсан үндэсний хэмжээний групп компани болох "Юнител" компанийн 15 жилийн ойн баярт өдрүүд тохиож байна.
Өнгөрсөн хугацаанд Юнител групп нь 1500 гаруй хүнийг ажлыг байраар хангаж, 3000 гаруй туслан гүйцэтгэгч компани, хувь хүмүүстэй хамтран ажиллаж, улмаар 2011 онд Юнивишн компанийг байгуулснаар Холливудын их зургаан студи болон Солонгосын CJ Entertainment студитэй хамтран ажиллаж, Ази, Монгол, Hollywood-ийн 2,000 гаруй кино контентыг албан ёсны эрхтэйгээр, чанарын өндөр түвшинд хэрэглэгчиддээ хүргэн амжилттай ажилласаар байна.
2016 оны 4-р сард Юнител Групп Монголдоо хамгийн анх 4G LTE сүлжээг нэвтрүүлсэн бол 11-р сарын 10-ны өдрөөс эхлэн Монгол орон даяар 4G LTE сүлжээг түүчээлэн түгээжээ. Зөвхөн үүрэн холбооны салбартаа төдийгүй мэдээллийн технологи, харилцаа холбооны салбартаа манлайлан, хамгийн олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг ICT-ийн цогц үйлчилгээ үзүүлдэг групп компани болтлоо өргөжин, дэвжиж байгаа "Ногоон" гэр бүлийн нийт удирдлагууд, инженер техникийн ажилчдад халуун баярын мэндийг дэвшүүлж, илүү их амжилтыг хүсье!