“Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нарантуяа Монгол Улсын Гавьяат Холбоочин боллоо

Харилцаа холбооны салбарын тэргүүлэгчдийн нэг СКАЙтел ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нарантуяа Монгол Улсын Гавьяат Холбоочин цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Тэрээр Мэдээлэл, Харилцаа холбооны салбараас Гавьяат Холбоочин цол тэмдгээр энгэрээ мялаасан хоёр дахь эмэгтэй болж байна.

Д.Нарантуяа нь Мэдээлэл, Харилцаа холбооны салбарт 34 жил ажилласан туршлагатай бөгөөд анх Монголын Цахилгаан Холбоо компанид ээлжийн инженерээр ажлын гараагаа эхэлсэн. Улмаар Монголын Цахилгаан Холбоо компани, Монгол улсын Дэд бүтцийн яам, Мобиком Групп компани, Шунхлай Групп зэрэг компаниудад өндөр үр бүтээлтэй манлайлан ажиллаж байжээ.

Тэрээр 2015 оноос СКАЙтел группийн гүйцэтгэх захирлын орлогч, 2016 оноос СКАЙтел группийн гүйцэтгэх захирлаар томилогдон одоог хүртэл ажилласаар байна. Мэдээлэл, Харилцаа холбооны салбарт орчин үеийн дижитал үйлчилгээг нэвтрүүлэн, хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа Д.Нарантуяа танаа цаашдын ажил, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

 

Эх сурвалж: https://www.facebook.com/skytelofficial/posts/4797949076886891