Цаг агаарын аюултай үзэгдэл болж байна !!!
Өчигдөр оройноос эхлэн ихэнхи нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болж байгаагаас шалтгаалан ихэнхи аймаг, сумдад цахилгаан эрчим хүч тасалдаж, харилцаа холбооны сүлжээний төвүүд цахилгааны нөөц хангалтанд шилжин ажиллаж байна. Зарим аймагт харилцаа холбооны цамхагууд эвдрэх, шилэн кабель тасрах, мөн сумын төвөөс хол уулын орой дээр байдаг үүрэн холбооны бааз станцад хүрч цахилгааны мотор асаах боломжгүй болох зэрэг хүндрэлүүд тохиолдоод байна.
Байгалийн энэ хүнд нөхцөлд сүлжээний 300 гаруй инженер техникийн ажилтнууд харилцаа холбооны үйлчилгээг тасалдуулахгүй, хэвийн үргэлжлүүлэхийн тулд бүхий л нөөц бололцоогоо дайчлан бэлэн байдалд ажиллаж байна.