ICT EXPO-2020

Засгийн газрын тохируулагч агентлаг - Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 14 дэх жилдээ ICT EXPO үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэ жилийн “ICT EXPO-2020” үзэсгэлэн “Цахим үндэстэн” уриан дор зохион байгуулагдаж буй бөгөөд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, стартапууд оролцож шинэ технологи, шинэ шийдэл, шинэ бүтээлүүдээ танилцуулахаар Мишээл экспо төвийн олон улсын худалдаа, үзэсгэлэнгийн танхимд хуран цуглажээ.

Дижитал хөгжлөөр тэргүүлэгч Мобиком Корпорацийн хувьд тус үзэсгэлэнд өнгөрсөн жилээс эхлэн нэг ч хэвлэмэл сурталчилгааны материалгүйгээр оролцсон бол энэ жилийн хувьд ч тэрхүү уламжлалаа баримтлан, гагцхүү дижитал шийдлүүдийг цогцлоон “Дижитал амьдралын хэв маяг”-ийг хэрэглэгч харилцагчдадаа танилцуулж байна.

Эрхэм та харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ ICT EXPO 2020 үзэсгэлэнг зорин очиж, Мобикомын танхимаар зочилсноор амьдралын хэв маягаа шинэчлэх, хэрэглээгээ ухаалгаар зохицуулах боломж бүхий сүүлийн дэвшилтэт технологи дээр суурилсан хамгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцах болно. Эдгээрээс цухас сонирхуулбал:

Үндэсний төлбөрийн шийдэл MonPay: Дэлхийн ихэнх улс орнууд үндэсний төлбөрийн системтэй байдаг бөгөөд MonPay нь Монгол орон даяар монгол хүн бүр ашиглах боломжтой хурдан, хялбар, аюулгүй санхүүгийн найдвартай үйлчилгээ юм.

        

   

Та бүхэн Мишээл Экспо төвд 10-р сарын 9, 10, 11  гурван өдөр зохион байгуулагдах “ICT EXPO 2020” үзэсгэлэнг зорин очиж дижитал амьдралын хэв маягийг бүрдүүлэх шинэ шилдэг технологиудтай танилцаарай. Дашрамд дуулгахад, МУБИСургуулийн урд байрлах автобусны буудлаас Мишээл экспо төв чиглэлд үйлчлэх нийтийн тээвэр 10:00 – 19:00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.


Эх сурвалж: ikon.mn