Мобиком Нэтворкс ХХК ассоциацийн үндсэн гишүүнээр элслээ

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн гишүүнчлэл өргөжиж, Мобиком Нэтворкс ХХК нь 2026 оны IV улирлаас эхлэн ассоциацийн үндсэн гишүүнээр элслээ.

2013 онд байгуулагдсан тус компани нь шилэн кабель болон үндсэн сүлжээний дэд бүтэц, хот хоорондын болон олон улсын суваг түрээс, интернэтийн бөөний урсгал, дата төв хоорондын холболт, клауд технологийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Энэхүү гишүүнчлэл нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын дэд бүтцийн хөгжил, технологийн шинэчлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтын хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Ассоциацийн шинэ гишүүндээ баяр хүргэж, цаашдын үйл ажиллагаа болон хамтын ажиллагаанд нь амжилт хүсье!