Шилэн кабель болон дамжуулах сүлжээний саатлыг бууруулах асуудлаар санал солилцов.

Суурьшлын бүсийн тэлэлт, сүлжээний хамрах хүрээ болон үйлчилгээний төрөл нэмэгдэхийн зэрэгцээ барилга, зам гүүр, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт эрчимжиж байгаатай холбоотойгоор шилэн кабель, дамжуулах сүлжээний гэмтэл эрс өсөж, үйлчилгээний тасралтгүй, найдвартай байдалд сөргөөр нөлөөлөх болсон байна.

Энэ хүрээнд уулзалт зохион байгуулж, харилцаа холбооны байгууллагуудын суурин (fixed) болон хөдөлгөөнт (mobile) сүлжээ хариуцсан ИТА-н төлөөллүүд оролцож дараах асуудлуудыг хэлэлцэв.

Үүнд:

• Гэмтэл, саатлын хохирлыг үнэлэх аргачлалыг эргэн харах;

• Төлөвлөлтийн уялдаа холбоог сайжруулж, мэдээллийн сангуудыг sync-лэх;

• Үйлчилгээ эрхлэгчдийн гэрээнд SLA зохицуулалтыг сайжруулах;

• Нийтэд мэдээлэл түгээх, хэрэглэгчдийн боловсролын талаар

Уулзалтаар талууд төлөвлөлт, үйл ажиллагаагаа уялдуулж, цаашид холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээ тодорхойллоо.