МХОА ITU-ын бүсийн Радио холбооны семинарт оролцож байна

Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-ын Ази, Номхон далайн бүсийн Радио холбооны семинар (RRS-26-Asia&Pacific) 2026 оны 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Тус семинар нь радио давтамжийн зохицуулалт, спектрийн менежмент болон олон улсын радио холбооны зохицуулалтын чиглэлээр мэдлэг, туршлага солилцох, бүс нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцох зорилготой юм.

Арга хэмжээний хүрээнд МХОА-ийн гишүүн байгууллагуудын төлөөлөл Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын Программын менежер Парвез Форхадултай албан ёсны уулзалт хийлээ. Талууд бүс нутгийн хэмжээнд идэвхтэй хэлэлцэгдэж буй 6 GHz-ийн зурвас, NGSO систем болон радио давтамж ашигласны төлбөрийн зохицуулалт зэрэг тулгамдсан асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр дээрх асуудлуудаар шийдвэр гаргахдаа Монгол Улсын харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийн санал, байр суурийг харгалзан үзэж, холбогдох хэлэлцүүлэгт тусгах шаардлагатайг онцлов. Мөн олон улсын болон бүс нутгийн түвшний шийдвэр гаргах үйл ажиллагаанд Монгол Улсын үйлчилгээ эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаар санал нэгдлээ.