МХОА-ийн Захирлуудын дэд зөвлөлийн ээлжит хурлаар хэрэглээний төлбөрийг зээлжих чадварын зэрэглэлийн оноо (credit scoring)-д тооцохгүй болохоор төлөвлөж байгаа асуудлыг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

Уг өөрчлөлт нь хэрэглэгчдийн төлбөрийн сахилга батад сөргөөр нөлөөлөх, бизнес эрхлэгчдэд чанаргүй авлага нэмэгдүүлэх эрсдэлтэйг оролцогчид онцолж, Монголбанк болон зээлийн мэдээллийн сангийн эрх бүхий компаниудтай хамтран ажиллахаар боллоо.