Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн Удирдах зөвлөлийн хурал 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдаж, Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулахтай холбоотой баримт бичгүүдийг танилцуулж, цаашдын бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.

Хурлаар Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах их хурлыг 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахаар товлож, хурлын хөтөлбөр, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.