Техникийн асуудлаар санал солилцов

2026 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Техникийн ажилтнуудын уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтаар дараах асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо. Үүнд:

Хот төлөвлөлтийн ажилтнуудын баримталж ажиллах төлөвлөлтийн нормын эхний төслийг хэлэлцэж, холбогдох санал, байр суурийг нэгтгэв.

Барилгын тухай хуульд хийгдэх гэж буй өөрчлөлттэй холбоотойгоор харилцаа холбооны дэд бүтэц, сүлжээ байгуулахад тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх боломж, цаашид хууль тогтоомжид тусгах шаардлагатай саналын талаар хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрэв.

Уулзалтад МХОА-ийн гишүүдийн төлөөлөл болон Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Нинжболор, ахлах мэргэжилтэн М.Эрдэнэцэцэг нар оролцлоо.