Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн Удирдах зөвлөлийн уулзалтад гишүүн компаниудын удирдлагууд оролцож, “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан” (БНҮҮС)-гийн шинэчлэлийн концепцийг хэлэлцэн, уулзалтаар гарсан санал, зөвлөмжийг тусган Монгол Улсын Засгийн газар болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд хүргүүлэхээр тогтов.
Мөн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийтлэг эрх ашгийг төлөөлөх зорилгоор “Мэргэжлийн нэгдсэн холбоо” байгуулах ажлын явц, цаашдын чиглэлийн талаар санал солилцож, дүрмийн төслийг бусад ТББ-уудад хүргэхээр боллоо.


