МХОА-ийн Захирлуудын дэд зөвлөлийн ээлжит хурал боллоо

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн Захирлуудын дэд зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр (2026.08.05) боллоо.

Хурлаар “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-д өгөх найруулгын нэмэлт саналын тухай албан бичгийн төсөл, МНХ-ны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох журмын төсөл, мөн SMS Hub-ийн хэрэгжилтийн боломжит хувилбаруудыг хэлэлцэж, гишүүн байгууллагууд санал солилцов.

Хэлэлцсэн асуудлуудтай холбоотой саналуудыг нэгтгэн, холбогдох баримт бичигт тусгахаар боллоо.