Мэргэжлийн нэгдсэн холбооны дүрмийн төслийн танилцуулга зохион байгуулагдлаа

Мэдээлэл холбооны операторуудын ассоциациас Мэдээлэл, холбооны мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах ажлын хүрээнд дүрмийн төслийн танилцуулгыг 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад салбарын төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн зохицуулалт, дүрмийн төслийн үндсэн агуулга, гишүүнчлэл, удирдлагын тогтолцоо болон холбогдох бусад асуудлын талаар мэдээлэл авч, санал солилцлоо. Үүнд дараах байгууллагуудын төлөөлөл оролцов:

  •  Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци
  •  Монголын оюуны өмч хамгаалах холбоо
  •  Монголын олон суваг дамжуулагчдын холбоо
  •  Мэдээлэл, холбооны дэд бүтэц, угсралт суурилуулалтын үйл ажиллагаа эрхлэгчдийн холбоо
  •  Мэдээлэл холбооны үндэсний ассоциаци

Уулзалтын үеэр оролцогчдын санал, зөвлөмжийг сонсож, тэдгээрийг дүрмийн төсөлд тусган боловсронгуй болгох, улмаар МНХ-г байгуулах бэлтгэл ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэхээр санал нэгдэв.