Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулсан “Нам орбитын хиймэл дагуулын бодлого, зохицуулалт, үйлчилгээний чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, салбарын нэгдсэн байр суурийг танилцуулав.
Хэлэлцүүлгийн үеэр МХОА-ийн Гүйцэтгэх захирал Ч.Даваажамц “LEO D2D: Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн нэгдсэн байр суурь” сэдвээр илтгэл тавьж, LEO D2D технологийн олон улсын хөгжлийн чиг хандлага, зохицуулалтын орчин, харилцаа холбооны салбарт үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл хүргэлээ.
Тус хэлэлцүүлэгт Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, төрийн болон зохицуулалтын байгууллагууд, харилцаа холбооны операторууд, салбарын төлөөлөл оролцож, нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээний олон улсын чиг хандлага, Монгол Улсад нэвтрүүлэх боломж, зохицуулалтын хэрэгцээ, бизнесийн хамтын ажиллагаа, аюулгүй байдал, хэрэглэгчийн эрх ашгийн асуудлыг хэлэлцэв.
Position Paper-тэй дараах холбоосоор танилцана уу.