“Улаанбаатар 2040” танилцуулах уулзалт боллоо

Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулахтай холбоотой санал солилцох өглөөний уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтанд МХОА-ийн гишүүн байгууллагын нийт 16 хүн оролцсон бөгөөд ХХЗХ-ны ХХСДБХ-ийн дарга Х.Нинжболор болон Хот байгууллалт хотын стандартын газрын Дэд бүтцийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа, мэргэжилтэн И.Мягмарсүрэн нар хүрэлцэн ирж, Улаанбаатар хотын мэдээлэл холбооны шугам, хотын дэд бүтцийн шинэ төлөвлөлтийн талаар мэдээлэл өгөв.

2040 он хүртэл харилцаа холбооны салбарт шилэн кабелийн сүлжээ 607 км байгааг 837 км хүргэх, сувагчлалын байгууламжийг 161 км, Олон улсын дата төв Шинэ зуун мод, Багануур хотуудад барьж байгуулах, дамжуулах байгууламжийн нөөц төв, өндөр технологийн парк зэргийг шинээр нэмж барих зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар нарийвчилсан болон хэсэгчилсэн төлөвлөгөө гараагүй, эрчим хүч, зам, дулаан, харилцаа холбоо зэрэг онц чухал дэд бүтэцтэй салбарт танилцуулах уулзалтууд хийгдээд явж байгаа хэмээн Дэд бүтцийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа хэлж байлаа.      

Уулзалтын үр дүнд УБ-2040 төлөвлөгөөнд үүрэн холбооны цамхаг, бааз станцыг байршуулах зай, төлөвлөлтийн норм, хэмжээг тодорхой болгож саналаа нэгтгэж өгөхөөр ярилцлаа.