МОНГОЛ УЛСЫН

Кибер орчинд төр, иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах энэхүү стратеги нь дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

Кибер аюулгүй байдлыг хангах зохицуулалтын орчинг сайжруулан нэгдсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх

Онц чухал мэдээллийн дэд бүтцийн кибер аюулгүй байдлыг хамгаалах

Кибер аюулгүй байдлын уян хатан байдлыг сайжруулж, халдлагад хариу үйлдэл үзүүлэх чадамжийг бүрдүүлэх

Бүх нийтийн кибер аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх

Гадаад болон дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх

Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг хэрэгжүүлснээр Монгол Улсын кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, халдлагад хариу үйлдэл үзүүлэх, таслан зогсоох, кибер гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо бэхжиж, кибер аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагаа өргөжин, кибер орчинд төр, иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мэдээллийн дэлгэрэнгүйг: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532522757001