Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын үр ашигтай, эрүүл, тогтвортой өсөлт, хөгжлийн төлөө салбарын тэргүүлэх мэргэжлийн байгууллага байхыг зорьж, 2017 онд үүсгэн байгуулагдаж байсан Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн 5 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. 

Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудыг тоймлон хүргэвэл; 

"Мэдээлэл, харилцаа холбооны салбарын үр ашигтай, эрүүл, тогтвортой өсөлт, хөгжлийг бий болгох, дижитал шилжилтэнд суурь дэд бүтэц, технологийн давуу талаараа дэмжлэг үзүүлэхийн тулд бид эрх зүйн шинэчлэлийг сайтар анхааран ажиглаж, мөн санаачлага гарган хууль эрх зүйн орчинг шинэчилэхэд чиглэсэн нөлөөллийн ажлыг тогтмол хийж, Улсын их хурал, Засгийн газраас шинээр болон шинэчлэн баталсан 9 хуулинд нийт 179 санал өгснөөс 65.4% -ийг нь хуулинд тусгуулж чадсан. УИХ-ын 7 Ажлын хэсэг, 14 хуулийн хэлэлцүүлэгт оролцож гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр саналаа илэрхийлж ажиллалаа.

"БҮХ НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САНГИЙН ЭРХ ЗҮЙ, БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР БАЙГУУЛАГДСАН ЦАГААСАА Л НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ ХИЙСЭЭР БАЙНА. Өнөөдөр сангийн үйл ажиллагаа засаглалыг сайжруулах чиглэлээр яамтайгаа санал нэгдэн хамтран ажиллаж байна. "Төрийн бодлого, зохицуулалтын байгууллагуудтай үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байна.

1/ Улсын их хурал, Засгийн газар, Цахим хөгжил харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хорооноос, түүнчлэн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэгт гишүүдийнхээ дуу хоолой болж, тодорхой саналуудыг дэвшүүлж, тэдгээрээс гаргах эрх зүйн баримт бичиг, шийдвэрт Ассоциацийн саналыг авдаг тогтолцоог бий болгосон.

2/ Цахим хөгжил харилцаа холбооны яамтай хамтарсан 3 Ажлын хэсэгт ажиллаж, хамтарсан хэлэлцүүлэг, форумыг 5 удаа зохион байгуулж, цахим шилжилттэй холбоотой шинэ хуулиудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулагдаж буй 10 журам, 3 бодлогод нийт 85 санал өгснөөс 74,1% нь тусгагдсан байна.

3/ Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулсан 10 уулзалт, хэлэлцүүлэгт оролцож, хамтарсан 4 Ажлын хэсэгт ажиллаж, 2 хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсны зэрэгцээ 12 нөхцөл шаардлага, журамд саналаа өгч,саналынхаа 66-80%-ыг тусгуулж чадсан. 

4/ Хурдацтай өсөн нэмэгдэх дижитал хэрэглээний эрэлт, хэрэгцээг хангахад өргөн зурвасын сүлжээ, дэд бүтцийн бэлэн байдлаа хадгалах шинэ сорилт бидэнд тулгарч байна. Тиймээс Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас зөвлөмж болгосон сүлжээний “Rights of way” ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ хэрэгжүүлэхэд чиглэсэн нөлөөллийн ажлыг хийж, салбар хоорондын зохицуулалтыг уялдуулан сайжруулахаар Ажлын хэсэгт идэвхитэй хамтран ажиллаж байна.

5/ Зам, барилга зэрэг бусад дэд бүтцийн байгууламжтай сүлжээний уялдаа холбоогоо хангах зорилгоор норм, стандартуудыг сайжруулахаар гишүүдийнхээ инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн багуудыг зохион байгуулан ажиллаж байна.

6/ 7 MNS стандартыг шинэчлэн батлуулж, Барилгын мэдээлэл холбоо, дохиоллын сүлжээний зураг төслийн төслийн норм ба дүрмийг анх удаа шинээр боловсрууллаа. Энэхүү норм ба дүрэм нь "Ухаалаг барилга"-ыг дэмжиж Зүйлсийн интернет (IoT)- ийн үйлчилгээг нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Ассоциацийн үндсэн зорилтын нэг нь "Бид хамтдаа хөгжих" билээ. Өнөөдөр бидний бизнес, практикт тулгарч буй асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах, тусгайлсан төлөвлөгөө гаргах, ажлын хэсэг байгуулж шийдэл, гарцын санал боловсруулах зэргээр ажиллаж байна.

Бидний хамтдаа бүтээсэн ассоциацийн төлөвшил, 5 жилийн түүхийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан ТА БҮХЭНД чин сэтгэлийн талархал илэрхийлье. Шинэ оны мэнд дэвшүүлье!

                                                     

                                                                                                                                                                                              2022.12.26 5 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр Z'terra restaurant