Тэртээгээс 101 жилийн өмнө буюу 1921 оны 7 дугаар сарын 19-ний энэ өдөр Ардын засгийн газрын 6 дугаар хурлаар шуудан бичиг цахилгаан мэдээний хороог байгуулж, Хиагтын цахилгаан мэдээний хорооны түшмэл байсан гүн Цэдэвсүрэн гуайг ерөнхийлөн захирах түшмэлээр нь томилсноор өнөөдрийн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгуулагдсан түүхтэй. Энэхүү түүхт өдрийг өнөөдөр бид “ХОЛБООЧДЫН БАЯР” хэмээн нэрлэж, тэмдэглэн өнгөрүүлдэг байсан уламжлалтай.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт ажиллагсад, үе үеийн ажилтан, албан хаагч та бүхэндээ баярын мэнд дэвшүүлье.
Мэдээллийг: https://mddc.gov.mn/?p=63773