ЖиМобайл компани Дэмжигч гишүүнээр элслээ

Мэдээллийн технологийн салбарт 14 дэх жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа ЖиМобайл ХХК нь Мэдээлэл холбооны операторуудын ассоциацид нэгдэж, Дэмжигч гишүүнээр 2022 оны 02 сарын 24-ний УЗ-ийн хурлын шийдвэрээр элссэн бөгөөд ассоциацийн Гүйцэтгэх захирал У.Тамир өнөөдөр тус компанийн оффист зочилж, гишүүний батламжийг ЖиМобайл ХКХ-ийн Гүйцэтгэх захирал С.Баярсайханд гардуулан өглөө. 

“Жимобайл” ХХК нь 21 аймгийн 320 орчим сум суурин газарт сүлжээгээ хүргэн 500,000 гаруй хэрэглэгчиддээ хамгийн сүүлийн үеийн 4G LTE болон 3G технологид суурилан харилцаа холбооны бүхий л төрлийн үйлчилгээг хүргэж байгаа үндэсний оператор компаниудыг нэг билээ.