Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци нь 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Удирдах зөвлөлийн ээлжит хурлаа хийж, 2021 онд хийж гүйцэтгэсэн ажлын болон төсвийн тайлангаа Удирдах зөвлөлийн гишүүддээ танилцуулж, 2022 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Ассоциацийн дүрмийн дагуу тухайн жилийн Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга ротацийн зарчмаар ээлжлэн солигддог бөгөөд 2022 оны Ерөнхийлөгчөөр Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Золбаяр гишүүдийн 100 хувийн саналаар томилогдлоо.
Ч.Золбаяр захиралдаа ажлын амжилт хүсье.