2022 оны 05 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх Цахим хөгжлийн багц хуулиуд буюу Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Цахим гарын үсгийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан хуульд заасан холбогдох журмын төсөл боловсруулах Ажлын хэсгийг Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар 2022 оны 02 дугаар сарын 7-ны өдөр баталсан. Тус Ажлын хэсэгт МХОА-ийн Гүйцэтгэх захирал У.Тамир орж ажиллаж байгаа ба дараах хуулиудыг дагаж нийт 29 дүрэм журам, аргачлал, 7 бодлого стратегийн төлөвлөлт, 14 нөхцөл шаардлага, стандарт, 8 индастри өөрийн журам гарах юм. Холбогдох дүрэм журмыг Ассоциацийн түвшинд гишүүд нэгдсэн байдлаар хэрхэн зохион байгуулах тухай ярилцаж, саналаа нэгтгэх ажил үргэлжилж байна.