Хөнгөн блокны үйлдвэр
Монгол улсын барилгын материал үйлдвэрлэлийн стандартад тохирсон байгаль, хүний эрүүл мэндэд хоргүй чанартай хөнгөн блок, явган замын хавтан, зам талбайн бордиур, бетонон хашаа, хаалт зэргийг үйлдвэрлэж байна.
Манай үйлдвэр нь МNS 831:2001 стандартын сийрэгжүүлсэн хөнгөн бетонон блок үйлдвэрлэдэг. орчин үеийн иж бүрэн автомат тоног төхөөрөмжтэй үндэсний үйлдвэрлэгч компани юм.
Тус үйлдвэр нь БНХАУ-д үйлдвэрлсэн түүхий эд боловсруулалт, орц найрлага тохируулагч электрон удирдлагын системтэй.
Хоногт 90 м3 сийрэгжүүлсэн хөнгөн бетонон блок үйлдвэрлэх хүчин чадалтай. Бүрэн автомат зүсэгч тоног төхөөрөмжтэй учир блокыг стандартын дагуу болон хэрэглэгчийн хүссэн хэмжээгээр зүсч бэлтгэж,нийлүүлж байна.
