card

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Удирдах зөвлөл нь үндсэн гишүүдийн гүйцэтгэх захирлуудаас бүрддэг.

Удирдах зөвлөл нь ассоциацийн бодлого стратегийг тодорхойлох, хуралдаанд оруулсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, холбогдох дүрэм, журам батлах, гишүүнчлэлийн татварын хэмжээг тогтоох, шинээр элсэх гишүүнийг хэлэлцэн батлах, Удирдах зөвлөлийн дарга болон Гүйцэтгэх захирлыг томилох, ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг батлах,  ассоциацийн жилийн төсөв, санхүүгийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, тайланг хэлэлцэж дүгнэлт өгөх зэрэг эрхтэй.

Удирдах зөвлөлийн даргыг Удирдах зөвлөлийн гишүүдээс жил тутамд ротацийн зарчмаар ээлжлэн сонгодог бөгөөд тэрээр Ассоциацийн Ерөнхийлөгч байна. Ассоциацийн анхны Ерөнхийлөгч бөгөөд Удирдах Зөвлөлийн даргаар Скайнэтворкс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Энхмэнд ажилласан.

2019 он: Ерөнхийлөгч бөгөөд Удирдах Зөвлөлийн дарга: Тацуяа Хамада, Мобиком Корпораци ХХК-ийн Ерөнхий захирал

2020 он: Ерөнхийлөгч бөгөөд Удирдах Зөвлөлийн дарга: Д.Нарантуяа, Скайтел ХХК-ийн Гүйцэтгэх захирал

2021 он: Ерөнхийлөгч бөгөөд Удирдах Зөвлөлийн дарга: Д.Энхбат, Юнител ХХК-ийн Гүйцэтгэх захирал

2022 он: Ерөнхийлөгч бөгөөд Удирдах Зөвлөлийн дарга: Ч.Золбаяр, Мэдээлэл Холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал

2022 оны 7 дугаар сараас: Ерөнхийлөгч бөгөөд Удирдах Зөвлөлийн дарга: Б.Мөнхбат, Мэдээлэл Холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал

2025 оны 1 дүгээр сараас: Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга: Кожи Курушима, Мобиком корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал

2026 оны 3 дугаар сараас: Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга: Ясүхиро Очи, Мобиком корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Гишүүд:

  • Т.Сайнжаргал, Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Гүйцэтгэх захирал
  • С.Адъяасүрэн, Мэдээлэл Холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • Ясүхиро Очи, Мобиком Корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • Б.Отгончимэг, Мобиком Нэтворкс ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • Г.Амарчингүн, Скайтел ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • Д.Жамъяншарав Юнител ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • Ч.Энхмэнд, Скайнэтворкс ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • Г.Тэлмэн, Монгол шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал
  • Г.Магнай, Жи Мобайл ХХК-ийн Гүйцэтгэх захирал