card

Компаний зорилго:

Орчин үеийн дэвшилтэд техник, технологийг ашиглаж, барилгын норм ба дүрмийн дагуу захиалагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн барилга угсралт, засварын ажлыг аюул осолгүй, богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхэд огшино.

Компаний танилцуулга:

Манай компани нь 2002 оны 4-р сарын 4-ний өдөр анх үүсгэн байгуулагдаж худалдаа үйлчилгээ, барилга угсралт, засварын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.

Өнгөрсөн хугацаанд барилга угсралт, засварын ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаарадлагатай инженер, техникийн болон мэргэжлийн ажилчид бэлтгэж, машин механизм, технологийн шинэ тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанадаа нэвтрүүлж, өргөтгөн шинэчилж, компаний тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж ирлээ.

Зөвхөн сүүлийн 3 жилийн хугацаанд 10 төсөл дээр ажиллаж нийт 15 орчим тэр бум төгрөгийн барилга, угсралт засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөөд байна.