Дата төвийн олон улсын стандарт TIA-942-нь 2014, 2017 онуудад нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор дата төвд хамаарах мэдээллийн технологийн үйл ажиллагаа болон техник хангамжийн ISO 19395, 11801, 15018, 24764 стандартуудтай нийцүүлэх шаардлагаас үүдэн ХХЗХ-ннос MNS 6528:2015 “Дата төвийн цахилгаан холбооны дэд бүтэц” стандартыг нийтэд нь дахин хянаж шинэчлэх дүгнэлт гаргасаны дагуу МХОА дээр тус стандартыг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Тус стандартын шинэчлэн боловсруулах баг нь ХХЗХ-ноос өгсөн ажлын даалгаварын дагуу судалгаа шинжилгээг хийн, мөн Монгол улсад байгаа Дата төвүүдтэй биечлэн танилцаж, одоо шинэчлэн боловсруулагдаж буй стандартад нэмж оруулах санал, хүсэлтийг судлан, TIA-942:2017 оны шинэ стандарттай нийцүүлэх хүрээнд ажиллаа.Стандартын төслийг 2021 оны 6-р сарын 23-ны өдрийн МХХ-ны салбарын ШУТЗ-ийн хурлаар хэлэлцүүлж, дэмжигдлээ.
Бид цаашид үргэлжлүүлэн ажиллаж, МХХ-ны салбарын стандартчиллын Техникийн хорооны хуралд танилцуулахаар бэлдэж байна.