Монголын шилдэг татвар төлөгч 2021

Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Хорин хоёр дахь жилдээ “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг Таны төлсөн татвар тахлыг давах дэм уриан дор тэмдэглэн татвар төлөгчдөдөө талархах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ шаардлагад тохирсон цахим сургалт зохион байгуулах, хүүхэд багачуудын татварын боловсролыг дээшлүүлэх, татвар төлөгчдөө сонсоё аянг сошиал сайтуудад өрнүүлэх гэсэн үндсэн чиглэлийн дагуу тэмдэглэн өнгөрүүлнэ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг үед татварын хууль тогтоомжоо биелүүлж, татвараа төлж төсөв бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан татвар төлөгчдөө алдаршуулах зорилгоор дараах төрлүүдээр шилдэг татвар төлөгчдөө шалгарууллаа.

Татварын хуулийг хамгийн сайн биелүүлсэн “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ” -өөр 20 аж ахуйн нэгжийг сегмент тус бүрээс таван шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулсанаас Скайнэтворкс ХХК, Монгол шуудан ХК-ууд, “АЖЛЫН БАЙРАА САЙН ХАДГАЛСАН ТАТВАР ТӨЛӨГЧ” -10 аж ахуйн нэгжид Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Жимобайл ХХК-ууд тус тус шалгарчээ.

Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.