“Монгол шуудан” аппликэйшн тун удахгүй ашиглалтад орно.

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн отгон гишүүн “Дэлхийн дэвшилтэт технологид хүрсэн, чанартай, цогц үйлчилгээгээр хүн бүрийн шуудангийн хэрэгцээг төгс ханган ажиллах” эрхэм зорилготой “Монгол шуудан” компанийн хамт олон хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэхээр өөрийн хөрөнгөөр парк шинэчлэл хийж, техникийн болоод хүний нөөцийн хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж байна.

Ковид 19-ийн халдварт цар тахал дэгдэн дэлхий даяараа хөл хорионд орж, гадаад дотоодын нислэг зогсож, худалдаа үйлчилгээний төвүүд ажиллахгүй байгаатай холбогдуулан хүн бүр онлайн худалдаа руу шилжиж, үүнийгээ дагаад найдвартай, түргэн шуурхай хүргэлтийн үйлчилгээ нэн шаардлагатай болж байгаа энэ цаг үед уламжлалт шуудангийн үйлчилгээгээ өргөжүүлж, шинэ шатанд гаргаснаар их хотын түгжрэл, завгүй амьдралын хэмнэлд хэрэглэгчдийн цаг, мөнгийг хэмнэж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайн хийсэн мэргэжлийн баг хамт олон үйлчилж байгаа гэдгийг “Монгол шуудан” компанийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар онцолж байв.

Түүнчлэн шуудангийн үйлчилгээг шинэ түвшинд гаргаж, хэрэглэгч өөрийн бараа, бүтээгдэхүүнийн хүргэлт хаана явааг хянах боломжтой mydelivery.mn сайт, “Монгол шуудан” аппликэйшнийг тун удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна. Тус үйлчилгээнүүд цахимжсанаар хэрэглэгч дотоодын болон гадаадын буухиа шуудангийн үйлчилгээг хурдан шуурхай авахаас гадна мөнгөн гуйвуулга хийх зэрэг цогц үйлчилгээг нэг дороос авах боломжтой болж байгаа юм байна.