ICT EXPO-2020 хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн ICT EXPO-2020 “Цахим үндэстэн” уриа дор аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Мишээл экспо олон улсын үзэсгэлэн, худалдааны төвд болж байна. Үзэсгэлэнг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн үзэсгэлэн уламжлалт болон цахим хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж байна.

Мөн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia-г иргэд, олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа болох юм.

ICT EXPO-2020 олон улсын үзэсгэлэн, худалдааны маргааш дуусна. Үзэсгэлэнгийн үеэр МУБИС-аас Мишээл экспо төв чиглэлд нийтийн тээвэр 10.00-19.00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

 

Эх сурвалж: https://news.mn/r/2358841/