Монгол шуудан ХК нь  Юнител групптэй хамтран үйлчилгээг хүргэхээр боллоо.

Монгол шуудан ХК нь Монгол улсын нийт 330 сумдад өөрийн үйл ажиллагааг тогтмол явуулж шуудангийн үйлчилгээг орон даяар түргэн шуурхай, найдвартай хүргэдэг билээ.
Бид өөрсдийн үйл ажиллагаа болон харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Юнител групптэй хамтран 309 сумын салбар нэгжээрээ дамжуулан Юнителийн үйлчилгээг хүргэхээр болсноо дуулгахад таатай байна.

Хамтын ажиллагааны нээлтийн үйл ажиллагааг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд хоёр компанийн удирдлагууд болон тус аймаг дахь салбарын ажилчид, шууданчид оролцлоо.