Зээлийн мэдээллийн талаар өглөөний уулзалт зохион байгууллаа

Сайнскор ЗМС, МХОА болон үүрэн холбооны операторуудын төлөөлөл зээлийн мэдээллийн салбарт үүсэж буй зохицуулалтын өөрчлөлт, мэдээллийн чанар болон өгөгдлийн шинэ боломжийн талаар өглөөний уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар:

  • Зээл, төлбөрийн мэдээллийн чанар, стандартыг сайжруулах;
  • Төлбөрийн үүргийн мэдээллийн тасралтгүй, найдвартай нийлүүлэлтийг хангах;
  • Өгөгдөл нийлүүлэх урсгалыг өөрчлөх;
  • Хэрэглэгчийн санхүүгийн зан төлөвийг илүү бодитой үнэлэх алтернатив зээлийн оноо (Alternative Credit Scoring) хөгжүүлэх;
  • Алтернатив оноог ашиглан төлбөрийн сахилга батыг сайжруулах, муу авлага болон зээлийн эрсдэлийг бууруулах;
  • Зээлийн мэдээллийн болон нээлттэй банкны эрх зүйн шинэчлэлд мэдээлэл, холбооны салбарын онцлог, саналыг тусгах зэрэг чиглэлээр санал солилцож, цаашид хамтран ажиллахаар тохиролцов.

Энэ хүрээнд “Өгөгдлийн чанар → алтернатив зээлийн оноо → эрсдэлийн зөв үнэлгээ → муу төлөлт, авлагын бууралт” гэсэн үнэ цэнийн гинжин холбоог бий болгож, харилцаа холбооны салбарын өгөгдлийг илүү үр ашигтай ашиглах боломжийг хамтран судлахаар боллоо.

Уулзалтад Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл, МХС, Сайнскор компанийн төлөөлөл болон МХОА-ийн төлөөлөл оролцлоо.