Мэдээлэл, холбооны салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах бэлтгэл ажлын хүрээнд салбарын төрийн бус байгууллагуудын удирдлагууд 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр уулзалт зохион байгуулж, засаглалын болон дүрмийн зарчмууд, зохицуулалтуудын талаар санал солилцов.
Уулзалтад Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци, Олон суваг дамжуулагчдын үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Монголын оюуны өмч хамгаалах холбоо, Мэдээлэл холбооны үндэсний ассоциаци болон Мэдээлэл холбооны дэд бүтэц, угсралт суурилуулалтын үйл ажиллагаа эрхлэгчдийн холбооны төлөөллүүд оролцлоо.
Талууд мэргэжлийн нэгдсэн холбооны дүрмийн төслийг тус бүрийн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, ирүүлсэн саналуудыг нэгтгэн, цаашид холбоо байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр санал нэгдэв.
