Харилцаа холбооны салбарын нэр томьёоны тайлбарыг нам орбитын хиймэл дагуултай холбоотой дугаараар үргэлжлүүлж байна

Энэ удаагийн мэдээллээр LEO-ийн талаар танилцуулж байна.

LEO (Low Earth Orbit) нь дэлхийд хамгийн ойр тойрог замд ажилладаг тул мэдээлэл дамжуулах хугацааг богиносгож, бага сааталтай, тогтвортой холболтыг бүрдүүлэх боломжийг бий болгодог.

LEO буюу харилцаа холбооны нам орбит технологи нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, өрсөлдөөн нь АНУ, БНХАУ, Европын компаниудын дунд идэвхтэй өрнөж байна. Түүнчлэн стартап компаниуд дэвшилтэт технологийн судалгаа, хөгжүүлэлтэд түлхүү анхаарч байна.

Нам орбитод 2020 онд ойролцоогоор 2,600-3,000 орчим идэвхтэй хиймэл дагуул байршиж байсан бол 2026 оны 1-р улиралд 10,000 гаруйд хүрсэн нь уг хиймэл дагуулын ашиглалт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдсэнийг харуулж байгаа юм.