(POSITION PAPER ON THE LEO D2D)
Нам орбитын хиймэл дагуулын технологийн хурдтай хөгжил нь харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ боломжуудыг бий болгож байна.
Ялангуяа өргөн уудам газар нутагтай Монгол Улсын хувьд уламжлалт газрын сүлжээ хүргэхэд бэрхшээлтэй, хүн ам сийрэг, газар зүйн алслагдмал байдлаас шалтгаалан сүлжээ хүргэх боломжгүй бүсүүдэд нам орбитын хиймэл дагуулын шийдлүүдээр хамрах хүрээг нэмэгдүүлэх, тухайн бүсийн буюу алслагдмал багууд, нүүдэлчид ард иргэдэд интернэт сүлжээ хүргэх боломж бүрдэж буй нь эерэг нөлөөллийг авчрахаар байна.
Монгол Улсын хувьд хиймэл дагуулын интернет (satellite consumer broadband) болон нам орбитын хиймэл дагуулын Direct to Device (D2D) үйлчилгээнүүдийн талаар баримтлах бодлогоо тодорхойлон хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага тулгараад байна.
Дээрх бодлогыг тодорхойлоход зориулан Монгол Улсын үндэсний операторуудын зүгээс нэгдсэн байр сууриа тодорхойлж, ОУЦХБ-с зөвлөмжид нийцсэн зарим суурь зарчмуудыг санал болгон дэвшүүлж байна. Үүнд:
- D2D үйлчилгээ эрхлэгч нь үүрэн холбооны операторуудтай хамтран ажиллах загварыг (satellite MNO partnership) хэрэгжүүлснээр хэрэглэгч газрын сүлжээний хамрах хүрээнээс гарсан үед хиймэл дагуулын холболт нь сүлжээний өргөтгөл (coverage extension) хэлбэрээр ажиллаж тасралтгүй үйлчилгээ үзүүлэх боломжийг бий болгоно.
- Инноваци болон зохицуулалтын тэнцвэр (innovation vs regulation balance)-г хангаж шинэ технологийг цаг алдалгүй нэвтрүүлснээр урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг бий болгож IoT, ногоон эдийн засгийг дэмжинэ.
- МУ-н нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аливаа үйлчилгээ эрхлэгч нь зохицуулалтын тэгш байдал (regulatory parity) -ын зарчмын дагуу үндэсний аюулгүй байдал, өгөгдлийн хамгаалалт ба түүний тусгаар байдал, мэдээллийн аюулгүй байдал болон бусад зохицуулалтыг хангах шаардлагатай ба тэдгээр нөхцөлүүдийг үе шаттайгаар (phased approach) ханган хэрэгжүүлэх боломжтой.
Монгол Улс D2D үйлчилгээг амжилттай нэвтрүүлснээр харилцаа холбооны үйлчилгээний хамрах хүрээг өргөжүүлэх, дижитал ялгааг бууруулах, онцгой байдлын үеийн харилцаа холбооны бэлэн байдлыг сайжруулах зэрэгт эерэг үр дүнг гарна үзэж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энэ холбоосоор орж танилцана уу
МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ ОПЕРАТОРУУДЫН АССОЦИАЦИ