МХОА-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Даваажамц томилогдлоо

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн гүйцэтгэх захирлаар Чойндон овогтой Даваажамц томилогдон, 3 дугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн авлаа.

Тэрбээр мэдээлэл, харилцаа холбооны салбарт олон жил ажилласан туршлагатай бөгөөд менежмент, бодлого төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн нэгэн юм. Өмнө нь төр болон хувийн хэвшлийн байгууллагуудад удирдах албан тушаал хашиж, салбарын хөгжил, шинэчлэл, дэд бүтцийн өргөтгөлд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцож байсан туршлагатай.

Шинээр томилогдсон гүйцэтгэх захирлын хувьд ассоциацийн үйл ажиллагааг илүү үр ашигтай, нээлттэй болгох, гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийллээ.Түүнчлэн орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар харилцаа холбооны салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь түүний зорилтын нэг байх юм.