Бид 5G сүлжээг ашиглаад хэдийнэ дарвөн сарын хугацаа өнгөрчээ. Гар утсан дээрх 4G тэмдэглэгээ одоо 5G болсон. Гэхдээ энэхүү шинэ технологи бүх орон даяар нэвтрээгүй байна.
5G гэдэг нь тавдугаар үеийн хөдөлгөөнт холбооны (Fifth generation technology standard) товчлол юм. Үүрэн холбооны таван оператор компани өнгөрсөн тавдугаар сард энэ сүлжээг нэвтрүүлснээ зарлаж, мэдээлэл технологийн салбар нэг алхмаар урагшиллаа.
5G сүлжээ нь өндөр хурдны технологи тул бид гар тус, таблет гэх мэт ухаалаг төхөөрөмжөөсөө сайн чанарын видеог ямар нэг гацаа сайдгүйгээр үзэх, видео тоглоом тоглох гэх мэт давуу талыг энэ технологи олгодог. Үүний зэрэгцээ хамгийн чухал давуу тал нь олон төхөөрөмжийг нэгэн зэрэг холбох чадвартай дэвшилтэт технологи юм. Энэ нь аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, тээвэр гээд олон салбарт үйл ажиллагааг автоматжуулах, оновчтой, хялбар болгон хүнд ойртуулах, эдийн засгийн хувьд зардлыг хэмнэж үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэсэн үг юм.
Дэлхийн чиг хандлага
2024 оны эцсийн байдлаар дэлхий даяар 2.25 тэрбум хэрэглэгчид 5G сүлжээнд холбогдоод байна. (https://www.5gamericas.org). GSA-ийн мэдээлснээр, 188 улс орон, газар нутагт 633 үүрэн холбооны оператор 5G сүлжээнд хөрөнгө оруулж, нийт 6.5 сая гаруй бааз станц ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн 70 орчим хувийг Хятад улсад байгуулжээ.
2024 оны эцсийн байдлаар дэлхий даяар 2.25 тэрбум хэрэглэгчид 5G сүлжээнд холбогдоод байна
БНСУ 2019 онд дэлхийд анх удаа 5G сүлжээг арилжааны түвшинд нэвтрүүлсэн бөгөөд тус улс уг технологийг үйлдвэрлэл, эрүүл мэнд, тээврийн салбарт амжилттай ашиглаж байна. Жишээлбэл, уул уурхайн салбарт автомат хяналт, жолоочгүй тээврийн хэрэгслийг 5G сүлжээгээр удирдан ажиллуулснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, үр ашиг огцом нэмэгдсэн байна.
БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдээлснээр энэ оны гуравдугаар сарын байдлаар тус улсын 1.1 тэрбум иргэн 5G сүлжээ ашиглаж байгаа нь нийт үүрэн холбооны хэрэглэгчдийн 75.9 хувийг эзэлж байна. Хятад улс 5G сүлжээний дэд бүтцэд 4 сая бааз станц байгуулаад байгаа бөгөөд энэхүү дэвшилтэт технологийг ашигласнаар аж үйлдвэрлэлээ илүү ухаалаг, ногоон болгож, улмаар зардлаа бууруулж байна.
Монгол улс дахь эхлэл ба туршилтууд
Манай улсын хувьд 5G технологийг хэрэгжүүлэхээр 2020 оноос бодлогын болон техникийн түвшинд бэлтгэж эхэлсэн. Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамнаас дараагийн үеийн хөдөлгөөнт холбооны 5G технологийг нэвтрүүлэх бодлогыг баталж, Харилцаа холбооны зохицуулах хорооноос туршилтын радио давтамжийн хуваарилалтыг хийснээр техникийн туршилтыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн байна.
Өнгөрсөн 9 дүгээр сарын сүүлчээр болсон Techweek 2025 форумын үеэр 5G сүлжээний давуу талыг бүрэн ашиглаж, бүтээмжээ өсгөх, механик ажиллагааг автоматжуулах, өртөг бууруулах ямар боломжууд байгааг хөндөн хэлэлцэв.
5G нь зөвхөн мэдээллийн хурдны асуудал биш, харин хүлээгдэл сааталгүй, найдвартай холбоо юм. Энэ шинж чанар нь алсын зайнаас хагалгаа хийх, өндөр нарийвчлалтай дүрс дамжуулах, автоматжуулсан үйлдвэрлэлийг хянах зэрэгт чухал үүрэгтэй.
Уул уурхайн салбарт эхний туршилт судалгааг хийжээ. ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн багш, доктор профессор Б.Отгонбаяр “5G нь дижитал ертөнцийн амьдралын хэлбэр. Олон мянган төхөөрөмжийг нэгэн зэрэг 5G сүлжээнд холбон ашигласан цагт л энэ сүлжээний жинхэнэ үнэ цэнэ гарч ирнэ. Энэ сүлжээ хэт өндөр найдваржилттай, маш бага сааталтай холбоо байх ёстой.
Бид 2023 онд “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхайд 5G нэвтрүүлэх урьдчилсан судалгааг хийж, өндөр давтамжийн долгион уурхайн орчинд хэрхэн ажиллахыг туршсан.” гэж ярилаа. Тус судалгаанд Huawei компанийн инженерүүд техникийн зөвлөгөө өгч, Белаз зэрэг том оврын машин, тоног төхөөрөмжийг төвлөрсөн байдлаар хянах, жолоочийн аюулгүй байдлыг алсаас хянах боломжийг судалжээ. Мөн ЛОРА сүлжээг ашиглан уурхайн ажилчдын эрүүл мэндийг утасгүйгээр 30–50 км-ын радиуст хянах туршилт хийсэн нь осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй болохыг харуулсан байна.
https://www.5gamericas.org, GSA: The Global mobile Suppliers Association
Эрүүл мэнд, боловсрол, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж
5G нь зөвхөн мэдээллийн хурдны асуудал биш, харин хүлээгдэл сааталгүй, найдвартай холбоо юм. Энэ шинж чанар нь алсын зайнаас хагалгаа хийх, өндөр нарийвчлалтай дүрс дамжуулах, автоматжуулсан үйлдвэрлэлийг хянах зэрэгт чухал үүрэгтэй.
Жишээ нь, хөдөөгийн эмнэлгүүд 5G-д суурилсан технологи ашиглан нийслэлийн эмч нартай бодит цагийн харилцаа үүсгэж, оношлогоо, хагалгааны зөвлөгөө авах боломжтой болно. Энэ нь эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, хүний нөөцийн хомсдлыг нөхөх шинэ гарц юм. 5G сүлжээг ашиглан нийгмийн асуудлыг ч шийдэж болно. Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт эмнэлэгт ирэх чаваргүй хүмүүсийг байгаа газраас нь оношлохын тулд энэ технологийг ашиглах боломжтой.
Монгол Улс “Цахим үндэстэн” бодлогоороо 2027 он гэхэд хүн амын 70 хувийг 5G сүлжээний хүртээмжид хамруулах зорилт тавиад байна.
Үүнийг бодит ажил хэрэг болгохын тулд эрүүл мэндийн салбарынхан санаачилгатай байж, мэдээллийн технологийн салбарынхантай хамтран ажиллах шаардлагатай. Мөн ийм боломж байгааг ойлгуулж таниулах нь ч чухал.
5G сүлжээ нь 4G сүлжээнээс илүү олон тооны төхөөрөмжийг холбон ажиллах боломжтой. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэлийн чанар алдагдахгүйгээр олон төхөөрөмж сүлжээнд нэгэн зэрэг холбогдох боломжтой гэсэн үг юм. Энэхүү давуу талыг байгууллагын, үйлдвэрлэлийн салбарт болон ухаалаг гэрийн төхөөрөмжүүдэд ашиглахад тохиромжтой. Мөн ийм боломж байгааг ойлгуулж таниулах нь ч чухал.
Цаашдын зорилт
Монгол Улс “Цахим үндэстэн” бодлогоороо 2027 он гэхэд хүн амын 70 хувийг 5G сүлжээний хүртээмжид хамруулах зорилт тавиад байна. Үүнд операторуудын хөрөнгө оруулалт, давтамжийн оновчтой менежмент, төрийн бодлогын уялдаа чухал үүрэгтэй.
Технологийн дэвшлийг дэлхийтэй хөл нийлүүлэн нэвтрүүлж буй үүрэн холбооны компаниуд маань шинэ технологийг эхэлж нэвтрүүлчхээд уг технологийг хэрэглэгч, олон нийтэд таниулан ойлгуулан чиглүүлэн хэрэглээг бий болгодог манлайллын зэрэгцээ төрөөс цахим шилжилтийн бодлогыг хэрэгжүүлэхдээ энэ мэт технологийн хөгжил, дэвшилтэй уялдуулж, аль салбарт түлхүү хэрэглэж, 5G технологийн үр өгөөжийг хүртэх үү гэдэг бодлогоо нарийвчлан тодорхойлох шаардлага урган гарч байна.
5G бол зөвхөн “илүү хурдан интернет” биш — энэ бол аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, ухаалаг хот зэрэг салбарын бүтээмжийг шинэ түвшинд хүргэх түлхүүр технологи юм.
Одоо энэ технологийн давуу талыг зөвхөн хувь хэрэглэгч бус, өрх, аж ахуйн нэгж, үйлдвэрлэлийн түвшинд бүрэн ашиглах шаардлагатай байна. Ингэснээр бид дижитал эдийн засгийн шинэ үе шат руу орж, бүтээмжээ нэмэгдүүлэх бодит боломж нээгдэнэ.
Товч дүгнэхэд, 5G бол зөвхөн “илүү хурдан интернет” биш — энэ бол аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, ухаалаг хот зэрэг салбарын бүтээмжийг шинэ түвшинд хүргэх түлхүүр технологи юм. Монгол Улс энэ чиглэлд анхны алхмаа хийсэн ч одоо бодит хэрэглээг өргөжүүлж, төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх цаг иржээ.
Мэдээллийг: https://gogo.mn/r/17wg8w сайтаас авав