Хойморт залрах E-Mongolia, хатавчинд хаягдсан E-gazar

“E-Mongolia” цахим системийг Монгол Улсын хоёр сая иргэн хэрэглэж байна. 2020 оны аравдугаар сарын нэгэнд цахим орчинд үүдээ нээсэн энэ систем 2025 оны дөрөвдүгээр сарын 24-нд хоёр сая хэрэглэгчтэй болов. Насанд хүрсэн иргэдийн 88 хувь нь энэ системийг малын бэлчээр, уурхайн хотхон, гадаад улсаас ч ашиглаж байна. Хэзээ ч, хаанаас ч, хэнд ч хүссэн үйлчилгээг нь гялс хүргэж өгдөг шууданч бол шилэн кабель. XIII зуунд Өгэдэй хааны байгуулсан морин өртөөг XX зуунд машин залгамжилсан бол XXI зуунд шилэн кабель үргэлжлүүлж, албан бичиг, архивын лавлагаа, газрын гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа гээд шаардлагатай баримтаа сумын төв оролгүйгээр, даргын үүд сахилгүйгээр дор нь авч байна. Хэрвээ шилэн кабель нэг өдөр тасарвал юу болох бол?

Тасрахгүй гэх баталгаа байхгүй. Үнэн шүү. Учир нь ийм. Харилцаа холбооны тухай хуулийн 28.1-т “Монгол Улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зайг харилцаа холбооны хамгаалалтын зурвас гэнэ”  гэж заажээ. Шилэн кабель бол тасалчихвал холбоход түвэгтэй эд.

Бодит байдал дээр одоо манай улсад шилэн кабель ямар ч хамгаалалтгүй, хамгаалалтын зурвас байгуулах нь байтугай компаниуд шилэн кабелиа ч хамгаалж чадахгүй байна.

Зэс, хөнгөнцагаан кабелийн тасарсан хоёр үзүүрийг хооронд нь холбож мушгиад, лентээр ороочихдог бол шилэн кабель тийм хялбар эд биш. Адууны хялгас шиг нарийхан хэдэн сая ширхэг утсыг тэнхлэгийг нь маш нарийн зөв тааруулахгүй бол түүгээр ямар ч мэдээлэл дамжихгүй. Тиймээс мэргэжлийн засварчин л холбодог юм. Гэр доторх цахилгааны утсаа эрчүүд өөрсдөө холбочихдог шиг гарын дор эд биш. Тиймээс шилэн кабель татсан газарт хамгаалалтын зурвас байгуулж, хуулиар хамгаалдаг. Хамгаалалтын зурвас газрын хэмжээ:

-Агаарын баганат шугамаас тал бүр тийш 10 метр

-Кабелийн шугамаас тал бүртээ 5 метр

-Радио релейн шугамын станц хоорондын буюу сансрын холбооны хиймэл дагуулын газрын нэвтрүүлэх станцаас тал бүртээ 300 метр.

Харилцаа холбооны тухай хуулиар бол энэхүү хамгаалалтын зурвас нь тухайн шилэн кабелийг татсан компани болон “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийн  хяналтад байх ёстой. Бодит байдал дээр одоо манай улсад шилэн кабель ямар ч хамгаалалтгүй, хамгаалалтын зурвас байгуулах нь байтугай компаниуд шилэн кабелиа ч хамгаалж чадахгүй байна.

Ази-Европыг холбосон А зэрэглэлийн, олон улсын транзит мэдээллийн урсгалыг дамжуулан өнгөрүүлдэг оптик шилэн кабель Монгол Улсаар дайран өнгөрдөг. Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум хүртэлх 1199 км урт шилэн кабелийн Богдхан уулын урдуур, Түргэний голоор дайран өнгөрдөг хэсгийг 2021 оны 5-10 дугаар сард ганцхан компани дөрвөн удаа тасалжээ. Ази-Европыг холбосон асар чухал шилэн кабель тавьсан газрыг нийслэлийн Хан-Уул дүүргийн Газрын алба нэгэн компанид давхардуулан олгож, уг компани нь тэнд барилга барих явцдаа ийн нэг кабелийг дөрвөн удаа тасалсан байна.

Кабель анх таслахад нь уг компанид мэдэгдэл хүргүүлж, хамтран ажиллахыг хүссэн ч яагаад ч юм дахин гурван удаа тасалж, нийт 24.8 сая төгрөгийн хохирол учруулжээ. Гэсэн ч зөвхөн гэмтэл засахад гарсан 6.3 сая төгрөгийн зардлыг төлүүлэх гэсэн ч төлөлгүй, шүүхдэлцсэн байна. 

Үүний улмаас  уг кабелиас интернет авдаг бүх хэрэглэгч нэг удаад 4-25 цаг интернетгүй болжээ. Кабель анх таслахад нь уг компанид мэдэгдэл хүргүүлж, хамтран ажиллахыг хүссэн ч яагаад ч юм дахин гурван удаа тасалж, нийт 24.8 сая төгрөгийн хохирол учруулжээ. Гэсэн ч зөвхөн гэмтэл засахад гарсан 6.3 сая төгрөгийн зардлыг төлүүлэх гэсэн ч төлөлгүй, шүүхдэлцсэн байна. Манайд байдал ийм л байна. Яг тэр үед улс даяараа хөл хорионд байсан болохоор, үүрэн холбооны компаниуд гурван өөр шилэн кабелиас интернетээ авдаг тулдаа л уг тасалдлын хохирлыг нэг их мэдрээгүй. 

Харилцаа холбооны зурвас газарт таних тэмдэг тавьдаг. Тиймээс шилэн кабелийг мэдэхгүй гэмтээнэ гэж үгүй. Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт барилга, гэр, хашаа барих, мод тарих, кабель гэмтээж болох зүйл хаях, химийн идэмхий бодис асгахыг Харилцаа холбооны тухай хуулиар хориглодог. Зөвшөөрсөн хэмжээнээс өндөр ачаатай тээврийн хэрэгсэл агаарын баганат шугам доогуур гарах хориотой. Хэрвээ ийм зурваст ямар нэг ажил гүйцэтгэхээр бол тухайн зурвас газрын эзэн буюу шилэн кабель татсан компаниас зөвшөөрөл авах ёстой. Тэр кабель ямар компанийнх болохыг мэдэхийн тулд Газар зохион байгуулалт, геодез, зурагзүйн ерөнхий газрын egazar.gov.mn-д ороод харахад бүх мэдээлэл ойлгомжтой байх ёстой.

“E-Mongolia”, “E-gazar” хоёр нас чацуу. Хоёул 2020 онд “мэндэлсэн”. Түүнээс хойших 5 жилд “E-Mongolia” 2 сая хэрэглэгчтэй болоод байгаа бол “Egazar” харилцаа холбооны сувагчлал, шугам сүлжээний мэдээллийг нэгтгэж чадаагүй байна.     

Гэвч одоо “E-gazar”-т ус, дулаан, цахилгааны шугам сүлжээ, иргэдэд өмчлүүлсэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлсэн газрын зураг л бий. Харилцаа холбооны шугам сүлжээний мэдээлэл маш хангалтгүй, Улаанбаатар хот, аймгийн төвүүд дотор татсан шилэн кабелийн сүлжээний зураг л алдаг оног харагддаг.

Засгийн газар 2020 онд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем (egazar.gov.mn) хэрэглээнд нэвтрүүлэх тухай 110-р тогтоол, ЗГХЭГ 2023 онд 107-р тушаал гаргаж, улсын хэмжээнд олгож буй газрын мэдээллийг нэгтгэхээр шийдвэрлэжээ. Гэсэн ч энэ ажил одоо болтол бүрэн хэрэгжээгүй байна. Үндэсний дата төвд байрладаг энэ системд харилцаа холбооны сувагчлал, шугам сүлжээний мэдээлэл ороогүй байгаа юм. Хувийн хэвшлийнх гэдэг утгаараа харилцаа холбооны сувагчлал, шугам сүлжээг төлөвлөх, мэдээллийн нэгдсэн санд тусгах ажил орхигдож иржээ.

“E-Mongolia”, “E-gazar” хоёр нас чацуу. Хоёул 2020 онд “мэндэлсэн”. Түүнээс хойших 5 жилд “E-Mongolia” 2 сая хэрэглэгчтэй болоод байгаа бол “E-gazar” харилцаа холбооны сувагчлал, шугам сүлжээний мэдээллийг нэгтгэж чадаагүй байна. Уг нь газрын мэдээллийг ингэж нэгтгэх нь нэгэнд нь олгосон газрыг нөгөөд нь давхардуулан өгөхгүй байх, цахилгаан, дулаан, ус суваг, харилцаа холбооныхон ажил хийхдээ нэгнийхээ шугам сүлжээг гэмтээхгүй байхаас эхлээд хот, сууринг төлөвлөх хүртэл асар олон зүйлд хэрэгтэй.

Уг нь газрын мэдээллийг ингэж нэгтгэх нь нэгэнд нь олгосон газрыг нөгөөд нь давхардуулан өгөхгүй байх, цахилгаан, дулаан, ус суваг, харилцаа холбооныхон ажил хийхдээ нэгнийхээ шугам сүлжээг гэмтээхгүй байхаас эхлээд хот, сууринг төлөвлөх хүртэл асар олон зүйлд хэрэгтэй.

Одоо бол зам тавихдаа шилэн кабель таслах, барилга барихдаа дулааны шугам гэмтээх явдал бишгүй гарч байна. III, IV хорооллын дундах зам бол төр өөрт байгаа мэдээллээ ч ашиглаж чаддаггүй, байгууллагууд нь хоорондоо ямар ч уялдаагүй ажилладагийн тод илрэл. Өнөө жил тавьсан замыг дараа жил ховхлоод, дулааны шугам засдаг. Хавар нь тарьсан моддыг намар нь суга татаж хаяад, зам өргөтгөдөг. Энэ бол “E-gazar”-аа яаралтай бүтэн мэдээлэлтэй, бүрэн ажиллагаатай болгох шаардлагатайг илтгэж буй баримт.

Төр өөрт байгаа мэдээллээ нэгтгэх, ашиглах тал дээр ийм хариуцлагагүй хандаж байгаа атлаа үүрэн холбооны компаниудыг “Баг бүрийг шилэн кабелиар холбо” хэмээн шахсаар байгаад холбуулсан. Засгийн газар “E-Mongolia” системийг Монгол орон даяар нэвтрүүлэх гэж л тэр шүү дээ. “E-Mongolia”-г иргэд ашигладаг учраас малчин хүн гэрээсээ нийгмийн даатгалын шимтгэлээ хардаг байлгахыг Засгийн газар хүссэн юм. Тэгвэл тэр малчны сэтгэл ханамжтай, Засгийн газар их ажил хийсэн нэртэй, сонгуулиар маадгар явдаг. Харин egazar.gov.mn-ийг төрийн байгууллагууд, хувийн цөөхөн компани л хааяа ашигладаг болохоор Засгийн газар энэ системийг заавал ажиллуулах гэж зүтгэсэнгүй. Ялгаа нь энэ.

Одоо бол зам тавихдаа шилэн кабель таслах, барилга барихдаа дулааны шугам гэмтээх явдал бишгүй гарч байна.

Гэвч “E-Mongolia”-гийн хувь заяа “E-gazar”-аас ихээхэн шалтгаалж байгааг Засгийн газар мартжээ. 21 аймаг, 301 сум, сууринг хэрсэн 20 мянга гаруй км урт шилэн кабелийг хамгаалах зурвас гэж бараг байхгүйтэй адил. Энэ шилэн кабель хаанаас эхэлж, хаагуур яваад, хаана хүрч байгааг татсан компани, “Мэдээлэл холбооны сүлжээ” компани хоёр л мэднэ. Бусад нь нарийн мэдэхгүй учраас кабель таслах энүүхэнд. Монгол орон уудам, хүн ам цөөн тулдаа одоохондоо интернет, үүрэн холбоо, IPTV удаан тасраагүй байгаа юм.

Хэн нэгэн шилэн кабель тасалсан даруйд “Мэдээлэл холбооны сүлжээ” компанийнхан шуурхай засаж болоод байна. Гэвч болоод байгаа юм, болох л байлгүй гээд орхиж болохгүй. ХХЗХ-ны мэдээллээр 2015 онд шилэн кабелиар интернет хэрэглэдэг 157.244 хэрэглэгч байсан бол 2024 оны 6-р сарын байдлаар 501.004 болж нэмэгджээ. Энэ олон хэрэглэгчийн “E-Mongolia”-гаар үйлчлүүлэх эрхийг хаахгүйн тулд “Egazar”-аа бушуу бүрэн болгох хэрэгтэй.

Үүрэн холбоо, интернетийн компаниуд өнөөдөр шилэн кабель татах газраа дуудлага худалдаагаар авдаг болсон. Гэвч нийслэлийн 9 дүүрэг, 204 хороо, 21 аймгийн 330 сум, 1647 багийн хаана нь хэзээ газрын дуудлага худалдаа зарлахыг мэднэ гэдэг тун ярвигтай. 9 дүүрэг, 330 сумын Газрын албаны зарыг өдөр бүр шалгахад, тусгай ажлын байр шаардлагатай болох дог.

Өнөө жил тавьсан замыг дараа жил ховхлоод, дулааны шугам засдаг. Хавар нь тарьсан моддыг намар нь суга татаж хаяад, зам өргөтгөдөг. Энэ бол “Egazar”-аа яаралтай бүтэн мэдээлэлтэй, бүрэн ажиллагаатай болгох шаардлагатайг илтгэж буй баримт.

Шилэн кабель татах, бааз станц байгуулах газраа дуудлага худалдаагаар авах, нийслэл, дүүрэг, аймаг, сумын газрын төлөвлөгөөнд тусгуулах, газар давхардуулан олгодгийг зогсоох, Газрын кадастрын санд харилцаа холбооны сүлжээний мэдээллээ оруулах үйл явцыг хялбаршуулах гээд олон асуудал үүрэн холбоо, интернетийн компаниудад байгаа аж. Гэхдээ тэд “Төр үүнийг хийх ёстой” гэж шаардаад суусангүй. Асуудлыг хамтарч шийдэхээр хөөцөлдөж, харилцан ярилцаж, шийдэл хайж, санал болгож явна. ХХЗХ Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн орон зайн мэдээллийн сан (Netmap) бий болгож, харилцаа холбооны сүлжээний мэдээллээ нэгтгэжээ. Үүнийгээ “Egazar”-т холбож, хүлээлгэн өгөхөөр ХХЗХ, Мэдээлэл холбооны операторуудын ассоциац зорьж байна. Одоо байгаа энэ сүлжээгээ “E-gazar”-т бүртгүүлбэл ажил бас ч гэж урагшилна.

Улаанбаатар хотоо харцгаа. Ямар ч төлөвлөлтгүй, замбараагүй энэ хотоосоо сургамж авч, 14 дагуул хотоо зөв төлөвлөхөд egazar.gov.mn маш чухал. 2026.06.01-нээс аймгууд бас хот болно. Тэгтэл egazar.gov.mn бүрэн бэлэн болоогүй байж байдаг. Багийн төв дээр интернет ашиглаж байгаа малчинтай Улаанбаатар хотын зуслангийн иргэд барьцаж байгааг бодолцох л хэрэгтэй. Учир нь Улаанбаатарын гэр хороолол, зуслан руу 2022 оноос хойш шилэн кабель татаагүй. Харилцаа холбооны салбарын дэвшлийг хоцролгүй хүртэж амташсан иргэд “2000 км-ийн цаадах малчин шилэн кабелиар хямд интернет ашиглаж байхад, 20 км зайтай гэр хорооллынхон яагаад үнэтэй дата худалдаж авах ёстой юм бэ” гэж асуух нь зөв шүү дээ.

 

Сэтгүүлч Х.Болормаа

Мэдээллийн эх сурвалж: https://gogo.mn/r/687ldy