МОНГОЛЫН ДИЖИТАЛ ИРЭЭДҮЙГ БИД ХАМТДАА БҮТЭЭНЭ

“TECHWEEK 2025 | ICT Forum 2025”-ын хүрээнд гарсан үр дүн, шийдвэрүүд болон тоон мэдээллийг та бүхэнд хүргэж байна. 

“DIGITAL FIRST” уриан дор зохион байгуулагдсан тус арга хэмжээний хүрээнд “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги” Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлагдлаа.

Мөн төр, хувийн хэвшлийн 25 гаруй байгууллагын хамтын ажиллагааны бодит шийдвэр, үр дүн гарч, Монгол Улсын технологийн салбарт чухал дэвшил боллоо. 

Арга хэмжээний зохион байгуулалт, амжилттай хэрэгжилтэд үнэтэй хувь нэмэр оруулсан ивээн тэтгэгч байгууллагууд болон төр, хувийн хэвшлийн хамтран зохион байгуулагч, төлөөлөл бүхэнд гүн талархал илэрхийлье.


???? ICT EXPO 2026 – International Expo-гоор дахин уулзацгаая! 


#TechWeek2025 #Мэдээллийнтехнологийнүндэснийпарк #itparkmongolia #Технологийн7хоног #ICTForum2025


Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яам