Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт ажилтан албан хаагчдын спортын ур чадварыг хөгжүүлэх, салбарын байгууллагуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулагддаг "ICT SPORT 2025" спортын арга хэмжээ энэ жил 2025.05.14-2025.06.7-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Мэдээлэл холбооны операторуудын ассоциациас 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа тус спортын арга хэмжээ сагсан бөмбөг /5x5/, волейбол, хөл бөмбөг, шатар, ширээний теннис, Е-sport, гэсэн 7 төрлөөр явагдана.Тэмцээнд оролцох хүсэлтэй баг, тамирчид 2025 оны 05 дугээр сарын 9-ны өдрийн дотор оролцох хүсэлтээ [email protected] цахим шуудан, "Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци - MICOA" фэйсбүүк хуудас болон 76079900, 80033531 дугаарт холбогдож авна уу. Та бүхэнд амжилт хүсье!
