МХОА-ийн 2025 оны Ерөнхийлөгч томилогдлоо!

Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацийн (МХОА) 2025 оны ээлжит удирдах зөвлөлийн хурлын шийдвэр, гишүүдийн 100 хувийн саналаар "Мобиком" корпорацийн Гүйцэтгэх захирал Кожи Курушима 2025 оны Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар томилогдлоо. 

Кожи Курушима нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт 25 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд ажлын гараагаа 2000 онд KDDI Корпорациас эхлүүлж, KDDI Корпорацийн Япон, Бангладеш дахь салбарт Корпорацийн стратеги, Шинэ бизнес хөгжүүлэлт, Төслийн менежмент, Маркетингийн судалгаа, Охин компаниудын менежментийн чиглэлээр ажиллан, дэлхийн хэмжээний бизнесийн туршлага хуримтлуулсан. Тэрбээр 2017 оноос Мобиком Корпорацийн Маркетингийн газрын захирал, 2018 оны 4 дүгээр сараас Маркетингийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж, Маркетингийн стратеги, судалгаа, шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, урамшуулалт хөтөлбөрүүд, сүлжээ өргөтгөх төлөвлөгөө, PR, Нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдийг хариуцахын сацуу VOO, MonPay бизнесийн өсөлт хөгжилд хувь нэмрээ оруулсан байна.

2025 оны Удирдах зөвлөлийн даргаар томилогдсон ноён Кожи Курушима танд амжилт хүсч, халуун баяр хүргэе!