Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалд нийцүүлэн хуулийн төсөл боловсруулах, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр төслийг хэлэлцүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэгт МХОА-ийн ассоциацийн төлөөлөл орж, саналаа нэгтгэн хэлэлцэж байна.
Уг ажлын хэсэг өнөөдөр (2024.02.16) хуралдаж, хуулийн төсөлд харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудаас ирүүлсэн саналыг хэлэлцэв. Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн хувьд тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх саналаа нэгтгэх уулзалтыг нийт 5 удаа зохион байгуулж, агуулгын болон зарчмын саналаа нэгтгэн хүргүүлсэн.