ICT EXPO 2023 амжилттай болж өндөрлөлөө!

Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын том арга хэмжээ болох “ICT EXPO MINDGOLIA 2023” ухаад дуусах уул уурхайн баялгийг биш, ундарч хөгжих оюун ухааныг дэмжье гэсэн агуулга, уриан дор ЦХХХЯ-ны санаачлага дэмжлэгээр IT Park ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, төрийн болон төрийн бус 190 гаруй байгууллага нэгдэн гурван өдрийн турш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд чууллаа.

Тус экспод оролцогч байгууллага бүр өөрсдийн хийж хэрэгжүүлж, нэвтрүүлж буй шинэ технологи, шилдэг үйлчилгээг танилцуулж, асар хурдацтай хөгжиж байгаа технологийн боломжуудыг ашиглан өдөр тутмын амьдралыг хэрхэн хялбарчилж болох, тэдгээр нь зөвхөн харилцаа холбооны салбарт гэлтгүй боловсрол, банк санхүү, эрүүл мэндийн салбарт үр өгөөжөө өгч, эерэг нөлөөг авчирч байгааг онцолсон ICT EXPO болж  өнгөрлөө.  

Тус арга хэмжээнд 200 байгууллага өөрсдийн оюун санаагаараа бүтээсэн 492 шинэ технологио олон нийтэд танилцуулж, 885 хамтран ажиллах гэрээг гадна, дотнын хөрөнгө оруулагчидтай байгуулж, ₮4 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн гэдэг мэдээллийг зохион байгуулагчдаас бидэнд өгөөд байна.

Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн гишүүдийн хувьд энэ жил өндөр хурдны 5G сүлжээг нэвтрүүлэхтэй холбоотой технологийн AR, VR виртуал орчин, 5G сүлжээ турших хязгааргүй дата эрхтэй E-SIM бэлэглэж, сонирхолтой асуулт хариултын хөгжөөнт тэмцээн зохион байгуулж гар утас, таблет зэрэг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ бэлэг болгон өгснөөс гадна бүжигчин робот, урлагийн тоглолт, уух зүйлс гээд сонирхолтой зүйлс олон байсныг экспо сонирхогчид хэлж байсан.

Энэ жилийн экспод оролцогчдоос шагналт 5 байр шалгаруулснаас олон нийтийн санал асуулгаар буюу Шилдгийн шилдгээр Юнител группийн хамт олон шалгарсан амжилттайгаар өндөрлөлөө.