“ICT-EXPO 2023” хэвлэлийн бага хурал болно

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ “ICT EXPO 2023” энэ жил Үндэсний соёл амралтын хүрээлэнд 06 дугаар сарын 9,10,11-ний өдрүүдэд болох гэж байна.
Мөн 06 дугаар сарын 08-нд болох “ICT Forum Mindgolia 2023” форум, ОУ-н сайд нарын дээд хэмжээний уулзалт, онцлох үйл явдлуудын мэдээллийг хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлаж байна. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Тус хурал 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11:30 цагт Мэдээлэл, Технологийн Үндэсний Парк, 302 тоотод болно. 

 

 

Эх сурвалж: Мэдээлэл технологийн үндэсний парк