ICT-EXPO 2023 зохион байгуулагдана


Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO-2023” “MINDGOLIA” уриатайгаар 6-р сарын 9,10,11-ний өдрүүдэд “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д 16 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Тус арга хэмжээнд технологийн салбарт тэргүүлэгч 100 гаруй байгууллагууд оролцохоос гадна олон улсын томоохон технологийн компаниуд ч оролцох юм. Тэд хамтын ажиллагааны хүрээнд гэрээ хэлцэл хийх, хөрөнгө оруулалт татах, бизнесийн цар хүрээгээ тэлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулах зэрэг олон талт үр ашигтай харилцааг бий болгох үүднээс уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Харин ICT EXPO-г зорин ирэх үзэгч олон, оюутан залуус, бизнес эрхлэгчид салбарын шилдгүүдийн инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцахаас гадна ажлын байрны нээлттэй арга хэмжээнүүдэд оролцож, технологийн энтертайнмент шоу үзүүлбэрүүдийг үзэж сонирхох боломжтой. Мөн илтгэл хэлэлцүүлгүүдийг сонсож, технологийн мэдлэгийн цар хүрээгээ тэлэх гайхалтай боломжууд нээлттэй байх бөгөөд экспо гурван өдрийн турш  үргэлжлэх юм.

Арга хэмжээний  ерөнхий зохион байгуулагчаар “Мэдээлэл, технологийн үндэсний парк”, дэмжигч байгууллагаар “Цахим хөгжил харилцаа холбооны яам” болон “Боловсрол шинжлэх ухааны яам” болон харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын  100 гаруй байгууллага, МХОА-ийн гишүүд хамтран ажиллаж байна. 

Та бүхэн http://ictexpo.mn вэб сайт болон https://www.facebook.com/ictexpomgl фэйсбүүк хуудаснаас арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.