Нийгмийн болон улс орны эдийн засгийн хөгжилд интернет, мэдээлэл харилцаа холбооны технологийн боломж, ашиг тусыг олон нийтэд таниулах зорилгоор 1965 оноос хойш жил болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн "Дэлхийн цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн өдөр" өнөөдөр тохиож байна. Энэ жил дэлхий дахинд тус өдрийг “Харилцаа холбоо, мэдээллийн технологиор дамжуулан буурай хөгжилтэй орнуудыг чадавхижуулах нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хүчин зүтгэж байгаа нийт ажилтан, албан хаагчид болон харилцаа холбооны үйлчилгээг хэрэглэгч та бүхэндээ "Дэлхийн цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн өдөр"-ийн мэндийг хүргэе.